| | USD/MNT 0₮

Чингисхаан банкны хохирогчид төрөөс хохирлоо барагдуулж, мөнгөө олж авна гэлээ

Арилжааны Чингисхаан банкны харилцагчид мөнгөө авч чадахгүй хоёр жил болж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд удаа дараа хууль хяналтын болон Монголбанкинд хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй төдийгүй, төв банктай Чингисхаан банкны удирдлагууд үгсэн хуйвалдаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Монголбанк арилжааны энэ доголдол үүссэн банкиндаа хариуцлага тооцоогүй төдийгүй, олон нийтийн сүлжээгээр банк дампуурах эрсдэлд ороогүй гэсэн мэдээллийг өгч байна. Түүнчлэн хэл ам хийгээд байгаа харилцагчид шүүхэд хандаж шүүхээр явж мөнгөө олж аваарай гэж дарамталж байна. Доод тал нь 50 сая болон 500 саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хадгалуулсан иргэд байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл бүтнээр нь мөнгөө олж авч чадаагүй, мөнгийг нь өгөхгүй, зарим харилцагч нарт 200 мянган төгрөг өгөөд сураггүй болсон талаар хэлэв.

Энэхүү арилжааны банк дампуурлын ирмэгт ирсэн нь төв банк ажлаа муу хийснийх. Тиймээс төв банк болон төрөөс хадгалуулсан мөнгөө нэхэж байна гэдгийг хохирогчид хэллээ. 

Шууд үзэх

Чингисхаан банкны хохирогчид төрөөс хохирлоо барагдуулж мөнгөө олж авна гэлээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.