| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гурван асуудал ярина. Нэгдүгээрт, банк санхүүгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал. 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байхад аудитын газраас маш өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Гэтэл Монголбанкнаас энэ мэдээллийг үгүйсгэж нөгөө л нэг системийн таван банкаа ярьж байна лээ. Үүгээрээ өөрсдөө зарлачих шиг боллоо.

Хоёрдугаарт, бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ. Тодотгол хийх нь зөв. 

Гуравдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна. Тухайлбал, зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэжээ.

Гэтэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд энэ тухай огт тусгаагүй байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн заалт бий.

Тэгэхээр дөрвөн жилийн дараа 15 хувь болох ёстой. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй байна. Ядруурлыг тууштай бууруулна гэсэн зүйл заалт байна. Мөн зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулсан байна гэж заасан бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурдаагүй байна.

Амлаад байдаг зүйлүүдээ Засгийн газрын хөтөлбөртөө тусгаагүй байна" гэлээ. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Асуудалд мөлгөр хандсаар байгаад мөнхийн асуудал болгож байна. Нэгэнт муудсан банк эргэж сэхдэггүй юм.  Тиймээс муудсан банк байвал журмынх нь дагуу хурдан явуулах ёстой. Явуулахгүй байсаар улам их хохирол амсдаг. Үүний горыг бид “Капитал” банкнаас амссан, харсан” гэв.    

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна. Тухайлбал, зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэжээ. Гэтэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд энэ тухай огт тусгаагүй байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн заалт бий.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.