| | USD/MNT 0₮

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ МАРГААШ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чдварыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Аймаг, Нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн хуваарийг www.csc.gov.mn цахим хуудсанд орж Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь цэс дээр дарж хаана, хэдэн цагт шалгалт өгөхөө нягтална уу. Мөн өөрийн эрхээр нэвтрэн “баталгаажилтын хуудас” дээр даран орж уг хуудсыг хэвлэж, шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхний хамт авч ирнэ үү.

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.