| | USD/MNT 0₮

Улаанбаатарт бороо орохгүй, 26-28 хэм дулаан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

Улаанбаатарт бороо орохгүй, 26-28 хэм дулаан байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.