| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат: Улсын санхүү, хөрөнгө оруулалтыг хянадаг байгууллагууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна

Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын ээлжит бус чуулган болон байнгын хороодын хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын тухай хуулийг ярьж байна. Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөс холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан байгууллагуудын эрх үүргийн зааг хэмжээ тодорхой болсон. Үүгээрээ Ерөнхий аудитын газар болон Төрийн албаны зөвлөл нь УИХ-аар томилогддог, УИХ-ын дэргэдэх байгууллага юм. Тийм болохоор дээрх хоёр байгууллагын хувьд санаачлагатай, хариуцлагатай ажиллах цаг болсон. Жишээлбэл, Засгийн газрын сайд нарыг УИХ томилохоо больж, давхар дээлийг халсан. Энэ бол олон улсын жишгээр засаглалыг хуваах зарчмын дагуу явж байгаа гэсэн үг. Тэгэхээр улсын санхүү, хөрөнгө оруулалтыг хянадаг байгууллагууд хяналттай сайн ажилламаар байна" гэсэн юм.

Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үзэл бодлоо илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.