| | USD/MNT 0₮

Боловсролын яамны бодлогогүй шийдвэр эцэг эхчүүдийг бухимдуулж байна

Дэлхий нийтэд бүтэн жил үргэлжилж байгаа ковид 19-өөс болж өнгөрсөн жилийн арванхоёдугаар сараас хойш сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан билээ. Өнөө жил ч сургууль, цэцэрлэг орох орохгүй дээрээ тулж байж Засгийн газрын шийдвэрээр энэ 9 дүгээр сарын 01-нээс эхэлж хичээлийг эхлүүлэхээр болсон. Гэхдээ хязгаарлагдмал байдлаар. Учир нь аравдугаар сард эрүүл мэндийн байдал хэцүүдэж магадгүй хэмээн тооцоолж, хичээлийг танхим болон теле хичээлээр явуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан.

Тус яамнаас гаргасан муйхар бодлогогүй шийдвэрийг хүнээ болон хүүхдээ харсан шийдвэр биш хэмээн эцэг эхчүүд ихэд бухимдалтай байна.

Тухайлбал, бага ангийн сурагчдыг 2 цаг 30 минут хичээлд суулгаад тараана, тэгээд дараагийн ээлж нь орох, мөн 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй гэх шийдвэр нь таалагдахгүй байна. Тэр ч бүү хэл улсын цэцэрлэгүүд дотоод журам гаргаж, 3 настай хүүхдүүдийг авахгүй, нэг ангид хүүхдийн тооны лимт хэтрүүлэхгүй хэмээн зүтгэж байна.

Нөгөөтэйгүүр хүүхдийн боловсролоор наадаж байна хэмээн шүүмжилж буй. Хүүхэд сурч боловсорч, мэдэх эрхтэй. Гэтэл коронавирус гэсэн өвчнөөр хүүхдүүдийн сурах эрхийг хааж, боомилсон шийдвэр аль аль талдаа таалагдахгүй байна.

Жишээлбэл 2-3 сурагчтай эцэг эхчүүд өдөржин хүүхдээ зөөхөөр аль цагт нь ажил хийж, амьжиргаагаа залгуулах вэ. Хоёр настай хүүхдээ гэрт нь цоожил орхиод гарах уу. Гурван цаг тутамд сургуулийн хүүхдээ зөөх үү. Сургууль нь хол байдаг бол яах уу. Гэртээ өнжиж 2 настай хүүхдээ асарч харж байгаа ээжүүдэд цалинтай чөлөө олгох уу, асран хамгаалагч үгүй гэртээ үлдсэн хүүхдэд ямар нэгэн аюул тулгарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ, гэх мэт олон асуудал урган гарч ирж байгаа юм.

Дөнгөж нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдийг хичээлд хамруулахгүй байх уу, 30 минутанд хүүхэд төвлөрч хичээлээ хийх үү, теле хичээлээр хүүхэд сурах уу гэх мэт хүнээ болон хүүхдээ боддоггүй, хараагүй, хайрладаггүй шийдвэр гаргадаг юм бэ. Энэ шийдвэр нь жирийн иргэдийн амьдралыг хөмрөх нь.

Тиймээс БШУ-ны яам гаргасан шийдвэрээ дахиж нэг харахыг эцэг эхчүүд хүсч байна. Иргэдийн амьдралд ойр дөхөм шийдвэр гаргасан бол олон хүн баярлах байх.

Энэ жил 2 настай 77250 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй болсон. Шинээр 3 нас хүрч байгаа хүүхдүүд ч бас цэцэрлэгт хамрагдахгүй. Учир нь улсын хэмжээнд хангалттай цэцэрлэг байхгүй. Байгаа цэцэрлэгүүддээ 4-5 настай хүүхдүүдээ 20, 20-иор нь гурав хувааж оруулна. Өмнө нь нэг ангид 40-60 авдаг байсан бол энэ жил онцгой нөхцөл үүссэн учраас ийм шийдвэр гаргасан.

Улсын цэцэрлэгүүд харьяа хорооныхоо, өмнө нь цэцэрлэгт явж байсан, сугалаанд ёндоорсон хуучин хүүхдүүдээ авна гэх. Илүү дутуу хүүхэд авахгүй. Хэрэв настай   2 хүүхдийг ямар нэг аргаар цэцэрлэгт оруулсан нь илчлэгдвэо цэцэрлэгийн эрхлэгч болон багш Зөрчлийн хуулиар торгуулах юм байна.

Сургуулийг ч мөн ялгаагүй 2-3 ээлжээр хичээллүүлэх бөгөөд хичээл нь 2 цаг 30 минутын зайтай орохоор эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна гэдгийг хэлэв.

Энэ жил 2 настай 77250 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй болсон. Шинээр 3 нас хүрч байгаа хүүхдүүд ч бас цэцэрлэгт хамрагдахгүй. Учир нь улсын хэмжээнд хангалттай цэцэрлэг байхгүй. Байгаа цэцэрлэгүүддээ 4-5 настай хүүхдүүдээ 20, 20-иор нь гурав хувааж оруулна. Өмнө нь нэг ангид 40-60 авдаг байсан бол энэ жил онцгой нөхцөл үүссэн учраас ийм шийдвэр гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.