| | USD/MNT 0₮

Б.Заяабал:НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүллээ

Татварын ерөнхий газраас НӨЭТ-ын баримтыг олгох  технологийн шинэ шийдлийг танилцууллаа.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зарилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал “Өмнө нь ААН-үүдээс  худалдан авагчид “Ибаримт” өгөхийн тулд зайлшгүй посс прагромм, хэвлэх төхөөрөмж, интернетийн орчин шаарддаг байсан. Харин одоо бидний өдөр тутам ашигладаг “Ибаримт” апплейкшэнд цахим хэлбэрээр “Ибаримт” үүсэх боломж бүрдэж байна. Үүнийг ашигласнаар хөдөө орон нутаг, хот суурин гэж ялгалгүй хаанаас ч  “Ибаримт” үүсэх боломжтой болж байна.

Жишээлбэл, малчин өрх малынхаа бэлчээртээ малаа зарж борлуулах үед ч  гэсэн QR код үүсгэх боломжтой гэсэн үг.  Мөн томоохон худалдааны зах,  үйлчилгээ төвүүдэд бизнес эрхлэгчид заавал посс машин хэрэглэхгүйгээр утаснаасаа “Ибаримт”-ыг цахимаар үйлдэх боломжийг бүрдүүлж өгсөн. 

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулна. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна. Томоохон QR кодыг хананд наах хэлбэрээр хэвлэн аж ахуйн нэгжүүдэд тараана. Харин жижиг бизнес эрхлэгчид утасны ард наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой” хэмээлээ.  

 

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулна. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.