| | USD/MNT 0₮

Б.Лхагвасүрэн:Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалт хийж байгаа эрсдэлд орсон банк байхгүй

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр Үндэсний аудитын газраас мэдээлэл өгч "Хоёр банк эрсдэлд орсон байгаа" талаар мэдээлсэн юм. Тэгвэл энэ асуудалд хариулт өгч байна. 

Дээрх банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Би банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө.

Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Ямар банк гэдгийг нь нэр дурдаагүй. 

Бид банкуудыг системийн нөлөө бүхий, жижиг гэж ангилдаг. Системийн нөлөө бүхий 5 банк энэ салбарын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг банкнаас тэжээгдэж байна гэсэн  үг. Энэ салбар тогтвортой байх хэрээр манай эдийн засаг эрүүл байна.

Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байна. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. Ялангуяа системийн нөлөө бүхий 5 банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.

Активын чанарын үнэлгээг 2017 онд 14 банканд хийхэд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид тэдгээр банкуудад хугацаа өгч, банкууд хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн. Дараа нь тэдгээр шинэ эх үүсвэрийг магадлан шалгах ажиллагааг АНУ-ын аудитын компани хийсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой зургаан банкнаас нэг нь хөрөнгөө бүрдүүлж чадаагүй тул Капитал банкийг татан буулгасан.

Тус банканд хадгалж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын 270 орчим тэрбум мөнгийг эргүүлэн төлүүлэхээр манай эрх хүлээн авагч ажиллаж байна. Одоогоор таван банканд дээрх сангуудын 900 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий.

Одоо хоёр жижиг банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв. 

Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байна. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. Ялангуяа системийн нөлөө бүхий 5 банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.