| | USD/MNT 0₮

Засгийн газрын хуралдаан: ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэг агентлагийн дарга нарын томилгоо хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.

Түүний хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаа өгсөн байсан юм. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаад 9 сарын дараа буюу тухайн оны арваннэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагвагийн хувьд гурван жил ажиллаж байгаа бөгөөд түүнийг дорвитой ажиллаж, байгууллага удирдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд нэлээд гарсан юм.

Тэгвэл ийнхүү даргыг нь сольж, Б.Бат-Эрдэнийг томилов. Одоо ШӨХТГ хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулах бизээ. 

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан нэгэн юм. 

Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.