| | USD/MNT 0₮

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5336 (19.6%) хүнээр буурсан, өмнөх сараас 1503 (7.4%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 (53.6%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.2%) мянга нь Улаанбаатарт, 5.4 (24.7%) мянга нь Хангайн бүсэд, 3.9 (17.7%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (14.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.2 (10.0%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 397 (1.8%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 200 (50.4%) нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 10 дугаар сард 10222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 10 дугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Архангай, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Увс аймагт улсын дунджаас 0.6-17.7 пунктээр илүү байна.

 

 

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Архангай, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Увс аймагт улсын дунджаас 0.6-17.7 пунктээр илүү байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.