| | USD/MNT 0₮

Өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн жил түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэсэн. Гэвч энэ түлшнээс болж олон айл өрх угаартаж, цөөнгүй хүмүүс угаарын хийгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, мэргэжлийн хяналтын эх сурвалжийн хэлж буйгаар "Өнгөрсөн өвөл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Нийслэлчүүдээс 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэл тохиолдсон. Дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувьтай байсан. Үлдсэн нь нам даралтын зуухтай байсан. Угаартсан айлуудын хувьд яндангаа хөөлөөгүй зэргээс үүдэж зөрчил үүссэн байсан. Тиймээс стандартад нийцсэн зуухыг авч хэрэглэх шаардлагатай байна" гэлээ. 

Нийслэлчүүдээс 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэл тохиолдсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.