| | USD/MNT 0₮

Бага ангид зөвхөн Монгол хэл, Математикийн хичээл танхимаар орно

МХЕГ-аас сургууль, цэцэрлэгийн орчинд Covid 19-өөс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгсөн. 

Тус газраас мэдээлснээр нэг ангийг хоёр, гурав хувааж хичээллүүлэх бөгөөд  нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л хичээллэхээр журамлажээ.  Ингэснээр сургуулиуд үндсэндээ дөрвөн ээлжтэй болж байгаа аж. Эхний анги өглөө 08:00 цагаас  ороод 10:30 цагт тарах ба  дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ.

Бага ангид зөвхөн Монгол хэл, Математикийн хичээлүүд,  дунд ангид монгол хэл, математик, байгалийн ухаан, ахлах ангид монгол хэл, математик,  гадаад хэлний хичээлүүд танхимаар орох бол бусад хичээлийг теле хэлбэрээр үзэх ажээ.

Түүнчлэн сургууль,цэцэрлэгүүдэд ариутгал, халдвар хамгааллын ажил маш сайн хийгдэх бөгөөд  багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулж, хүүхдүүдийн халууныг байнга үзэж,  хэрэв  хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй, гэрт нь буцаах аж.

Сургууль,цэцэрлэгийн орчинд цэцэрлэгийн хүүхдээс бусад нь амны хаалтыг тогтмол зүүх юм байна.

Анги танхим, үйлдвэрлэлийн сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метр байхаар зохицуулсан ба  дотуур байранд сурагчдын нэг оронд ноогдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 м байхаар зохион байгуулах юм байна.

Бага ангид зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүд, дунд ангид монгол хэл, математик, байгалийн ухаан, ахлах ангид монгол хэл, математик, гадаад хэлний хичээлүүд танхимаар орох бол бусад хичээлийг теле хэлбэрээр үзэх ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.