| | USD/MNT 0₮

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарын 7 хүнийг гуравдахь өдрөө шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Эхний өдөр улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Улмаар 19:00 цагийн үед завсарлаж, өчигдөр 10:00 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө бүтэн үргэлжилж, орой мэтгэлцээний үе дээрээ шүүх хурал завсарласан байна.

Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

 
 
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.