| | USD/MNT 0₮

Төр, төсвийн мөнгийг байршуулчихаад дампуурлын ирмэгт ирсэн хоёр том банк юу вэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд арилжааны банкинд байршуулсан байгаа төрийн болон төсвийн мөнгөний талаар Аудитын байгууллагаас салбарын сайдад мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг арилжааны томоохон банкуудад байршиж байна. Энэ дотор хоёр банкинд эрсдэл үүсэх магадлалтай хоёр том банк байна. Эдгээрийг зөв байршуулахгүй бол Капитал банкны эмгэнэлт түүх давтагдана. Монголбанкны үнэлгээгээр тэр хоёр банкийг эрсдэлтэй гэж үзжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Арилжааны банкууд дээр Монголбанк хяналт тавих ёстой. Элдэв зөрчил гаргахаар толгойг нь илж, том албан тушаалтнуудаар хамгаалуулдаг. Төр, төсвийн, иргэдийн мөнгө эрсдэлд орчихдог. Наад захын жишээ гэхэд Капитал банкинд төрийн 240 тэрбум төгрөг алдагдсан. Хоёр том даатгалын сангийн мөнгө ороод алга болсон. Буцааж авна гэж ярьдаг ч боломжгүй хэцүү санагддаг. Байршуулсан он сар нь гэхээр аль 2015 оноос эхэлсэн байдаг. Нэхээд өгдөггүй. Тийм учраас арилжааны банкууд дээр тавихаа хяналтаа сайжруулахгүй бол төрийн мөнгө алдагдсан хэвээрээ байна шүү. Шаардлагаа хангахгүй болсон өдөр нь хариуцлага тооцож, мөнгө төгрөгөө татаж авдаг байя” гэв.

Тэгвэл дампуурах магадлалтай байгаа хоёр том банк ямар банк вэ. 

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг арилжааны томоохон банкуудад байршиж байна. Энэ дотор хоёр банкинд эрсдэл үүсэх магадлалтай хоёр том банк байна. Эдгээрийг зөв байршуулахгүй бол Капитал банкны эмгэнэлт түүх давтагдана. Монголбанкны үнэлгээгээр энэ хоёр банкийг эрсдэлтэй гэж үзжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.