| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлтэй болгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 2020-2024 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр  дуусаж, УИХ-аар хэлэлцэхээр өргөн барьсан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа гурван бодлогын баримт, бичигт тусгасан. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх уриатай шүүх, эрүүгийн хэрэг, хувийн эрх зүйн шинэтгэл болон бусад гэсэн шинэчлэлийг хийнэ. Мөн өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ. Ингэснээр үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно. 

Манайх шиг ямар ч хяналтгүй газар байхгүй. Санхүүгийн хяналтгүй байдал түүнд дөрөөлсөн зээл олголт иргэдийг  хохироох орчныг бүрдүүлж байна. Тиймээс энэ бүхнийг цэгцэлж, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.  Манай улс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чаддаггүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх саналаа гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагдахгүй байна.

Тиймээс хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна. 

Хүний хувийн мэдээлэлд халдаж байгаа үед тухайн хүнд нь сигнал ирдэг зохицуулалтыг хийж өгнө. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Эдгээр хүмүүст зориулсан тусгай сан үүсгэн байгуулж архидан согтуурах эмнэгтэй  хүмүүсийг албадан эмчлэх  эрх зүйн зохицуулалт хийнэ" гэлээ. 

Мөн өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ. Ингэснээр үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.