| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрхзүйн орчныг бүрдүүлнэ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан. Хууль зүйн бодлогын талаар ямар шинэчлэл хийх вэ гэхээр энэ 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого боловсруулна.

2020-2024 оны Засгийн газрын хөтөлбөр, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, эрүүгийн болон иргэний хэргийн асуудалд шинэтгэл зохицуулалт хийнэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Бусад хууль тогтоомжид ч шинэчлэл хийнэ” гэлээ.

Өнөөдрийн хуралд дэд сайд С.Баатаржав болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байна.

Дашрамд дуулгахад, өчигдөр иргэд Төрийн ордны гадаа Зөрчлийн хуулийг эсэргүүцэж жагсаал хийсэн билээ. Үүнд ч тэрбээр тайлбар хийнэ гэдгээ хэллээ.

Шууд үзэх: 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.