| | USD/MNT 0₮

Цар тахлаас хамгаалах, томуугийн вакцин худалдан авахад нэмж 105.6 тэрбум төгрөг зарцуулна

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шаардлагатай гэсэн төсөв мөнгийг зарцуулсаар байна.

Гэвч ирэх аравдугаар сараас эдийн засгийн байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас урсгал зардлаа танах,  шаардлагагүй гэж үзсэн зүйлээс татгалзана гэдгийг өчигдрийн чуулганы хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн билээ.

Гэхдээ иргэдийн Эрүүл мэндийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувилагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Иргэдийн Эрүүл мэндийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувилагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.