| | USD/MNT 0₮

Зурхай: Энэ өдөр хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн

2019.11.15 / билгийн тооллын 18

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Аргын тооллын 11 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 18, Гөрөөсөн толгой одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.