| | USD/MNT 0₮

ҮСХ:Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 5,3 хувиар өссөн

ҮСХ-оос Монгол Улсын 2020 оны долоодугаар сарын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Тодруулбал, ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан “Мөнгөний нийлүүлэлтийн М-2 2020 оны долоодугаар сарын эцэст 21,4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1,1 их наяд төгрөг буюу 5,3 хувиар өссөн байна. Уг өсөлтөд вальютын хадгаламж 1,7 их наяд төгрөг буюу 56,7 хувиар, төгрөгийн хадгаламж 243,2 тэрбум төгрөг буюу 2,2 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16,5 тэрбум төгрөг буюу 2,6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Мөн ААН, болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын сүүлээр 17,3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 40,4 тэрбум төгрөг буюу 0,2 хувиар, өмнөх оны мөн үеэс 945,1 тэрбум төгрөг буюу 5,2 хувиар буурсан байна. Нийт зээлийн үлдэгдэл 8,7 их наяд төгрөг буюу 50,3 хувь нь иргэдийх байна.

Мөн Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2020 оны долоодугаар сарын эцэст 1,1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 6,6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1,8 функтээр өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1,9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 25 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 10,9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй багаа ба чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11,2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0,6 функтэээр тус тус өссөн үзүүлэлттэй байна” хэмээн мэдээллээ.

ҮСХ-оос Монгол Улсын 2020 оны долоодугаар сарын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.