| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар: Хотын төсвийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо III хуралдаанаараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох шийдвэр гаргалаа. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд оролцох хүсэлтээ өгсөн юм. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ "Нийслэлийн Монгол Ардын Намын хороо Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж шударгаар өрсөлдөн оролцохоо илэрхийлж, өнөөдөр хүсэлтээ өргөн барилаа. 

Бид нэгдмэл удирдлага, нэгдсэн хүчээр Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр бодлого, хөтөлбөрөө боловсруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар оролцсон төв намын мөрийн хөтөлбөр болон урт хугацааны хөгжлийн бодлого болох 2050 зэрэгт тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүнээс гадна салбар хоорондын уялдаа холбоог маш сайн зохицуулах хэрэгтэй. Тухайлбал, түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай ажиллаж байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн өвөлдөө 15-20 км/ц болж удааширдаг. Дэлхийн стандартаар 10 км/ц хурдтай болоход тэг зогсолт гэж үздэг. Энэ нь маш яаралтай шийдэх хэрэгтэйг харуулж буй юм.

Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын нэгдсэн удирдлагын системийг шинэчлэхэд анхаарна. Анх 1976 онд 400 мянган хүн амд тааруулж, хот төлөвлөлтөө зохион байгуулсан учраас өнөөдөр нийслэлд маш олон асуудал үүссэн. Эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийнэ. Хотын төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна" гэлээ.

Нийслэлийн Монгол Ардын Намын хороо III хуралдаанаараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох шийдвэр гаргалаа. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд оролцох хүсэлтээ өгсөн юм. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ "Нийслэлийн Монгол Ардын Намын хороо Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг даган мөрдөж шударгаар өрсөлдөн оролцохоо илэрхийлж, өнөөдөр хүсэлтээ өргөн барилаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.