| | USD/MNT 0₮

Д.Пүрэвдаваа: Бид иргэндээ ээлтэй мөрийн хөтөлбөр боловсруулсан

Монгол Улсын орон нутгийн сонгуульд ирэх аравдугаар сарын 15-ны өдөр товлогдсон. Тэгвэл хуульд заасны дагуу тус сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслүүд сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай. Энэ дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын хороо оролцох хүсэлтээ өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор хүргүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй болон аймаг, нийслэлд салбараа байгуулсан намууд орон нутгийн сонгуульд оролцох хуулийн заалт бий. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар болон Нийслэлийн аудитын газарт хянуулсны дараа намууд сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор хүргүүлдэг. Ингэхдээ есөн төрлийн баримт бичгийн хамт хавсаргадаг. Бид энэхүү үүргээ биелүүлж, өнөөдөр хүсэлтээ хүргүүлж байна.

НИТХ-д 45 төлөөлөгч АН-аас нэр дэвших ёстой. Үүний дагуу тохирох боловсон хүчнийг нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо байгаа цагт мөнгөний асуудал үргэлж яригддаг. УИХ-ын сонгуулиар яригдаж байсан 100 сая төгрөгийн дэнчингийн асуудал ч мөн дурдагдсан учир нь энэ. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос зардлын дээд хэмжээг заагаад өгчихсөн байгаа. Үүний хүрээнд бид сонгуулиа шударгаар зохион байгуулах ёстой. 100 сая төгрөгийн дэнчин бол нэг талаараа пи ар байсан. Нөгөө талаараа 100 саяас илүү зардал гардаг нь нууц биш.

Бид иргэндээ ээлтэй байх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Өнөөдрийн нийгэмд хотын түгжрэл, утаа зэрэг нь үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Бидний хувьд төрийн үйлчилгээг цомхон хэрнээ дөт болгох, хялбаршуулах, цахимжуулахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн өмнө АН-ын санаачилгаар нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулж, U-Money гэх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Энэ жишгээр бид аль болох иргэндээ ээлтэй нийслэл хотыг байгуулахаар хичээж ажиллана” гэв.

Д.Пүрэвдаваа: АН-ын 100 сая төгрөгийн дэнчин бол нэг талаараа пи ар байсан
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.