| | USD/MNT 0₮

Хоёр хүний аминд хүрсэн хүрэн баавгайг устгана гэв

 

Сүүлийн үед хаа сайгүй хүрэн баавгай явах нь элбэгшиж байгаа талаар орон нутгийнхан ярьж байна. Баавгай элбэгшиж, айлын хоттой хонь руу дайраад зогсохгүй хоёр хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэртээ унтаж байсан аав, хүү хоёрыг зэрлэг баавгай идсэн аймшигтай хэрэг гарлаа.

Энэ асуудалтай холбогдуулан дээрх яамнаас Ажлын хэсэг гарган ажиллуулжээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Албаны хүний ярьж буйгаар “Хүний амь насанд халдсан баавгайг устгах арга хэмжээ авна. Яг хүний биед халдаагүй, зүгээр байсан тохиолдолд буудаж устга гэх чиглэл өгөхгүй. Хүрэн баавгай идэш тэжээлийн дутагдалд орсноос болж суурьшлын бүсэд орж ирээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Хүний амь нас хохирсон энэ асуудалд шуурхай арга хэмжээ авч байна.

Баавгай бууж ирсэн тохиолдолд хэрхэн хандах уу, бас буцаагаад байгальд нь яаж тавих уу, яаж барих уу гэдэг талаар хөхтөн амьтныг судалдаг мэргэжлийн багийн хүмүүс орон нутагт ажиллаж байна.

Мөн зэрлэг амьтан хотонд орж ирсэн тохиолдолд иргэд яаж ажиллаж хариу барих талаар холбогдох яамнаас айл өрхүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Иргэд аль болох зэрлэг амьтдын анхаарлыг татахгүй байх, хоол хүнсээ гэрээсээ хол байршуулах, хурц гэрэл, дуу чимээ гаргахгүй байх тал дээр дахиад зөвлөмж хүргүүлнэ.

Мөн орон нутагт шуурхай удирдлагын баг ажиллаж эхэлсэн байгаа. Түүнчлэн ганц нэгээрээ байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Одоогийн байдлаар суурьшлын бүсэд бууж ирсэн гэх 27 баавгай бүртгэгдсэн байна” гэв.

 

О.Гал 

Хоёр хүний аминд хүрсэн хүрэн баавгайг устгана.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.