| | USD/MNT 0₮

Т.Доржханд: Иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Бид нийслэлийн Засаг даргад П.Наранбаярыг нэр дэвшүүлнэ

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Манай намаас ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаараа мэдээлэл хийж байна. Аймаг, нийслэл, дүүргийн сонгууль бол аль нэг намын оролцдог сонгууль биш. Энэ бол иргэдийн сонгууль. Тийм болохоор ХҮН орон нутгийн сонгуульд "Үер усгүй Улаанбаатарын төлөө, Хэрэггүй газар цэцэрлэг барьдаггүй Улаанбаатарын төлөө, Байшин, даргын төлөө биш иргэний төлөө" уриатайгаар оролцоно. Бид мөрийн хөтөлбөрөө батлуулчихсан байгаа. Бид ямар ч намтай эвсэхгүй. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр сонгогдсон. Тэрбээр Нийслэл хотын дарга болно. Бид хамтдаа хотоо сайхан болгохын төлөө зүтгэх болно" гэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нийслэл болон дүүргийн даргыг сонгодог маш хариуцлагатай сонгууль болох гэж байна. Бидний хүсэж буй хот бол шамбааралдсан, олон өндөр байшинтай, цементээ шүтсэн, машинд ээлтэй хот биш юм. Энэ бол дэлхийн стандартаар аз жаргалтай хотын индекс биш. 

Өнөөдөр ордонд нийслэл аймгийн удирдлага, дарга нарыг ерөнхий сайд нар нь санал оруулдаг, цаашлаад томилдог байх тухай буруу систем яригдаад эхэлжээ. Энэ бол ардчилал, Үндсэн хуулийн эсрэг зүйл. ХҮН-ын хувьд маш хатуу байр суурьтай зогсоно. Иргэд нь аймаг, нийслэлийнхээ удирдлагыг сонгох учиртай. Тэрнээс биш намаас хамааралтай байвал бид 1990-ээд оны нэг намын тогтолцоо руу ухралт хийх гээд байна. Иймд Нийслэлийн Засаг даргыг иргэд томилдог байх хэрэгтэй. Иргэдийнхээ төлөө үйлчилдэг, ажлаа хийдэг, энгийн, хариуцлага хүлээж чаддаг хотын дарга бидэнд хэрэгтэй. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 4-5-хан сарын өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр хорооллын хүүхдүүд очиж тоглож байгаад ухсан нүхэнд тогтсон усанд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүнд хэн хариуцлага хүлээсэн бэ. Ийм байдлаар дахиад 30 жил явах юм уу. Тарьсан модоо тайрдаг, хэдхэн сар ашигладаг усан оргилуур барьдаг хотын дарга бидэнд хэрэггүй. Нийслэлийн Засаг даргад өөрсдийн төлөөллөөр П.Наранбаярыг нэр дэвшүүлнэ" хэмээлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.