| | USD/MNT 0₮

Төсвийн алдагдал 2,2 их наяд хүрчихээд байхад БШУЯ-ныхан 5 тэрбум төгрөгөөр компьютер авч "тансаглав"

Одоогийн БШУЯ буюу өмнөх Засгийн газрын үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам цар тахал гарч, эдийн засаг хүнд хэцүү байгаа үед таван тэрбум төгрөгөөр багш нарт зөөврийн компьютер авах тендер зарласан талаар бид өмнө мэдээлсэн. Үүнийг хэт тансаглал, үрэлгэн зардал хэмээн бодож буйгаа ч иргэд цахим орчинд илэрхийлсээр байсан.

Тухайлбал, БСШУСЯ/202002505 кодтой “Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нэг тэрбум төгрөгөөр суурин компьютер худалдан авах” тендер, удаах нь БСШУСЯ/202002504 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт дөрвөн тэрбум төгрөгөөр зөөврийн компьютер худалдан авах” тендерийг тус тус зарлаад биелэлээ олов бололтой.

Учир нь өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгох зөөврийн компьютерийг орон нутагт хүлээлгэн өгч буйгаа бахархалтайгаар зарлажээ. Тодруулбал, эхний ээлжид ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098 багш, сургуулийн өмнөх боловсрол буюу 885 хүүхдийн цэцэрлэгийн 2189 багшид нийт 3287 зөөврийн компьютер олгожээ.

Улс орны эдийн засаг хүнд байдалд орж, 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан 2020 оны төсөв үүнээс ч илүүтэйгээр тасрах магадлалтайг УИХ-ын гишүүд болоод эдийн засагчид сануулсаар буй. Учир нь уул уурхайн түүхий эдээс хэт хамааралтай манай улсын төсвийг эрх баригчид хэт өөдрөгөөр төсөөлж, үргүй зардлыг ихээр баталсан тул эргээд ард иргэд, хувийн хэвшлийнхний толгой дээр буух магадлалтай. Олон мянган иргэн ажлын байраа алдаж, татвар төлөгчид, хувийн хэвшлийхэн орлогогүй болж байгаа өнөө үед Боловсролын яамны эрх баригчид таван тэрбум төгрөгөөр компьютер авч "тансаглаж", төсвийн мөнгийг ингэж зарцуулж байгаа нь ард иргэдэд тийм таатай санагдахгүй л болов уу. Ядаж энэ мөнгөөрөө сурах бичгүүдээ үг үсгийн алдаагүй, утга санаа нь зөв болгоход анхаарч, багш нарынхаа ур чадвар, арга барилыг нь сайжруулахад зарцуулах хэрэгтэй. Ёстой л нөгөө алдарт хүмүүсийн хэлснээр төсвийн мөнгө уйлах биш дээ.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.