| | USD/MNT 0₮

БШУЯ: Хүүхдээ танхимын сургалтад явуулахыг хүсэхгүй байгаа бол явуулахгүй байж болно

Улсын онцгой комиссын шийдвэрээр ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн хугацаанд буюу есдүгээр сарын 01-нд эхлүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас хэрхэн зохион байгуулах талаараа олон нийтэд мэдэгдээд буй. Тухайлбал, нэг ангийн сурагчдыг 2-3 бүлэгт хуваан өдөрт 2,5 цаг танхимын хичээл орох гэнэ. Бүр энгийнээр тайлбарлавал, өглөө 08.00 цагаас хичээл нь ороод 13.30 цагт тардаг байсан бол нэг ангид 20 хүүхдээс илүүгүйгээр зохицуулах тул хоёр хуваан, эхний бүлэг нь  08.00-10.30 цагийн хооронд орох бол дараагийн бүлгийг 11.00-13.30 хүртэл хичээлүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Ингээд хичээлийн таван өдрийн гурвыг нь танхимаар, хоёрыг нь цахим буюу теле журмаар явуулах юм. 

Тэгвэл БШУЯ-наас мэдэгдээд буйгаар эцэг, эхчүүд хүүхдээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй, цахимаар сургалтанд явуулж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, теле хичээлээр сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгоно гэв. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн хугацаанд буюу есдүгээр сарын 01-нд эхлүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-наас хэрхэн зохион байгуулах талаараа олон нийтэд мэдэгдээд буй. Тухайлбал, нэг ангийн сурагчдыг 2-3 бүлэгт хуваан өдөрт 2,5 цаг танхимын хичээл орох гэнэ. Бүр энгийнээр тайлбарлавал, өглөө 08.00 цагаас хичээл нь ороод 13.30 цагт тардаг байсан бол нэг ангид 20 хүүхдээс илүүгүйгээр зохицуулах тул хоёр хуваан, эхний бүлэг нь 08.00-10.30 цагийн хооронд орох бол дараагийн бүлгийг 11.00-13.30 хүртэл хичээлүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Ингээд хичээлийн таван өдрийн гурвыг нь танхимаар, хоёрыг нь цахим буюу теле журмаар явуулах юм.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.