| | USD/MNT 0₮

Борооны улмаас Хэнтийн Батноров, Сүхбаатар-Дарьганга чиглэл рүү зорчих боломжгүй болжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар усархаг, аадар бороо элбэгтэй байх гэнэ. Тэгвэл өчигдрөөс орсон борооны улмаас Хэнтий аймгийн Батноров болон Бор-Өндөр сумын чиглэлд зорчих боломжгүй байдал үүсчээ. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга, Түвшинширээ сумын чиглэлийн шороон замууд тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээлтэй байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар орсон усархаг борооны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон Сүхбаатар-Дарьганга чиглэлд зорчсон тээврийн хэрэгслүүдийг ойрын сум, суурин газруудад хонуулах арга хэмжээ авч ажилласан талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс мэдээллээ.

Өчигдөр Өмнөговь аймгийн урд хэсгээр, мөн Хэнтий аймгийн нийт нутгаар ширүүн аадар бороо орсны улмаас орон нутгийн шороон замууд тээвэр хийхэд  шавар шавхай их үүсээд байна. Орон нутгийн чиглэлийн хүндрэл үүсээд буй замдуудад түр зорчихыг хориглосон шийдвэр гараагүй ч иргэд, тээврийн хэрэгслийг бороо ус их, элс шавар үүссэн эрсдэлтэй газраар аль болох зорчихгүй, шавар ихтэй  замаар явахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна. 

Цаг уурын байгууллагын мэдээллээр усархаг, хүчтэй аадар бороо энэ сарын 15-16-ныг дуустал үргэлжлэн орох төлөвтэй байна. Ялангуяа Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн нутгаар үргэлжлэн орох аж. Тиймээс урьдчилсан байдлаар нүүрс тээврийн Гашуунсухайт, Шивээхүрэн чиглэлийн замд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүйг АТҮТ-өөс анхааруулж байна. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар усархаг, аадар бороо элбэгтэй байх гэнэ. Тэгвэл өчигдрөөс орсон борооны улмаас Хэнтий аймгийн Батноров болон Бор-Өндөр сумын чиглэлд зорчих боломжгүй байдал үүсчээ. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга, Түвшинширээ сумын чиглэлийн шороон замууд тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээлтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.