| | USD/MNT 0₮

Онгоцонд ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд анхны тохиолдол болжээ

2020 оны долдугаар сарын 09-ний өдөр Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ компанийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс гарсан талаар бид өмнө мэдээлсэн. "МИАТ" ТӨХК-ийн захирал Д.Баттөр хэлэхдээ "Монгол Улсад онгоцонд хүүхэд мэндэлсэн явдал хоёр дахь удаагаа тохиож байна. 1960-аад онд дотоодын нислэгт хүүхэд төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Харин ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн нь дэлхийд анхны тохиолдол болж байгаа юм билээ. Энэхүү сайхан үйл явдлыг бэлэгшээж МИАТ компанийн зүгээс ихэр охиныг ээжийнх нь хамтаар насан туршид нь бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчуулах эрхийн бичгийг өгч байгаа" гэв.

Ихэр охидын ээж "Нислэг хүлээгээд онгоцонд суухаас хоёр хоногийн өмнө бие өвдсөн. Онгоц хөөрсний дараа өвдөж эхэлсэн. Эмч нарын яриагаар бол реакц үзүүлсэн юм билээ. Охид маань хэвийн жиндээ арай хүрээгүй байгаа. Анх 1,6 кг,  1.4 кг жинтэй төрсөн. Одоо төрсөн жингээсээ жаахан илүү гарч байгаа. Эхлээд жин нь буураад эргээд өсдөг юм билээ. Долоон сартай, дутуу төрсөн. Төрөх сүүлийн хугацаа бол есдүгээр сар гаргах байсан. Охидууддаа нхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр хайрласан" гэлээ.

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ирэх охиныг Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.