| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байсан иргэн нас баржээ

Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байсан архаг өвчтэй иргэн нас барсан гэх мэдээг дуулгалаа. Тэрбээр "Бид өмнө нь элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай хүн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт  эмчлэгдэж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Тус иргэн 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 02.00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо. Талийгаач Халдвартын клиникт 11 хоног эмчлэгдсэн. Тэрбээр наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь маш хүнд ирсэн бөгөөд коронавирусийн халдвараар нас бараагүйг албан ёсоор мэдэгдье. Тодруулбал, элэгний хатуурал, алдагдсан элэг бөөрний хам шинж, хавсарсан дутагдлын улмаас нас барсан. Түүнээс дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” хэмээв.

Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байсан архаг өвчтэй иргэн нас барсан гэх мэдээг дуулгалаа. Тэрбээр "Бид өмнө нь элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай хүн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа талаарх мэдээллийг өгсөн. Тус иргэн 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 02.00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.