| | USD/MNT 0₮

Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнийх сөрөг гарч,  дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна.

Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд 280 гаруй иргэдээ татан оруусан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 65 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрлээ.

Бусад шинжилгээнд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 165 хүний давтан шинжилгээ, мөн сарын 30-нд сидней-Улаанбаатарын нислэгээр ирсэн 165 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлаж байгаа 23 хүний шинжилгээ, тандалтын шугамаар цуглуулсан найман хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна.

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнийх сөрөг гарч, дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.