| | USD/MNT 0₮

Самар түүж яваад модноос унаж, хүнд гэмтжээ

Самар түүж яваад модноос унаж, хүнд гэмтсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, “Баруун салааны-Ам” гэдэг газар, “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 км-т зургаан иргэн самар түүж явснаас 32 настай иргэн Д модноос унаж бэртсэн, уулнаас буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас мөн өдрийн 16:41 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 22 км замыг туулан 17:19 цагт очиход иргэн Д модноос унаж газарт хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Самар түүж яваад модноос унаж, хүнд гэмтсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, “Баруун салааны-Ам” гэдэг газар, “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 км-т зургаан иргэн самар түүж явснаас 32 настай иргэн Д модноос унаж бэртсэн, уулнаас буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас мөн өдрийн 16:41 цагт хүлээн авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.