| | USD/MNT 0₮

Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охинд 18 нас хүртлээ үнэгүй нисэх эрх өгч байна

Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн агаарын хөлөгт 2020 оны долдугаар сарын 09-ний өдөр зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн баярт үйл явдал болсон талаар бид өмнө мэдээлсэн. 

Долоон сартай мэндэлсэн ихэр охидын ээжийг амаржих үед тус агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар эх барьж авсан байна. 

Тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд газардсан даруйд ихэр охидыг ээжийн хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэж, эхний удаад 21 хоног эмнэлгийн хяналтад, дахин 14 хоног тусгаарлалтад аваад байна. Ийнхүү ихэр охид болон түүний ээжийн тусгаарлах хугацаа өнөөдрөөр дуусч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр эмнэлгээс гарч гэртээ харих болжээ. 

Онгоцонд мэндэлсэн ихэр охинд "МИАТ" ТӨХК-иас 18 нас хүртлээ тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.

Долоон сартай мэндэлсэн ихэр охидын ээжийг амаржих үед тус агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар эх барьж авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.