| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХТЭЙ УСНЫ ДУСАЛ МЭТ АДИЛХАН н.НАМХАЙ ХҮҮТЭЙ ТАНИЛЦ

Олон нийтийн сүлжээнд дэлдгэр чихтэй онигор нүдтэй хүүгийн зураг “од” болж байна. Түүнийг харсан хүн болгон “Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй адилхан юм байна. Түүний багын зураг. Ээж нь багадаа ЗИЛ-130 машины дугуйг ганцаараа солиод явдаг байсан. Хүүд лайк хайрла” гэж бичиж олон хүн зургийг шэйр хийж байна.

Тэгвэл энэхүү зураг нь У.Хүрэлсүх сайдын багын зураг биш юм байна.

Зургийг нь авсан зурагчин “Миний авсан зургийг хүмүүс Ерөнхий сайдын багын зураг олон нийтийн сүлжээнд тараагаад байна. Ерөнхий сайдтай төстэй болохоор багынх нь зураг байна гэж тараасан байх. Би энэ зургийг Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд авсан юм. Хүүг Намхай гэдэг. Бүтэн нэрийг нь санахгүй байна” гэв.

Олон нийтийн сүлжээнд тараад байгаа хүүгийн зураг Ерөнхий сайдын багын зураг биш.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.