| | USD/MNT 0₮

Фронт хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр олноо "Фронт" хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээж, мөн ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа. 

Дашрамд дуулгахад өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиосон билээ. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан "Фронт" хэмээн алдаршсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуайд олгохоор шийдвэрлэснийг ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өгсөн юм.

"Фронт" С.Цэгмидийн хувьд аугаа их Эх орны дайны үеэр цэргүүддээ ачаа тээш хүргэлцэж явсан гэдгээр нь төр түмэн олон нь ихэд хүндэлдэг билээ. Өндөр настай бууралдаа эрүүл энхийг хүсье. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр олноо "Фронт" хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээж, мөн ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.