| | USD/MNT 0₮

“ЗАСАГ ДАРГАДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилдаа тусгах, хамтдаа бүтээн байгуулалтыг цогцлоон бий болгох зорилгоор “Засаг даргадаа захидал бичээрэй” аяныг эхлүүлж байна.

Дүүргийн оршин суугч иргэд болон, аж ахуй нэгжүүд, албан хаагчид, оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аянд хамрагдаж санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм.

“Засаг даргадаа захидал бичээрэй” аян 8 дугаар сарын 10-ны өдрөөс 24-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны захидлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба болон дүүргийн 1-19 дүгээр хороодын байранд хүлээн авна. Мөн та info@chingeltei. gov.mn цахим шуудан болон Чингэлтэй дүүргийн албан ёсны фейсбүүк хуудсанд хандах боломжтой.

Чингэлтэй дүүрэгт тулгамдаж буй асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх, дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц шинэ санал санаачилгаа тусган захидлаа дугтуйнд хийж бидэнд ирүүлээрэй.

Захидалдаа овог нэр, гэрийн хаяг, утасны дугаараа тодорхой бичин “Чингэлтэй дүүргийн Засаг дарга танаа” гэж хаяглан ирүүлнэ үү. Таны санал дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтад оруулах үнэтэй хувь нэмэр байх болно.

Чингэлтэй дүүргийн иргэн та Засаг даргадаа захидал бичээрэй.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.