| | USD/MNT 0₮

Капитал банкийг "залгисан" гишүүн асан Б.Ундармааг гэм буруутай гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзжээ. Тэгвэл өнөөдөр шүүхээс Б.Ундармааг гэм буруутайд тооцлоо. Одоо үргэлжлүүлэн түүнд ял оноох шүүх хурал болно. Хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Капитал банкийг "залгисан" гишүүн асан Б.Ундармааг гэм буруутай гэж үзлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.