| | USD/MNT 0₮

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 220 этгээдийн мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны наймдугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 220 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 164 мэдүүлэг шинээр хүлээн авч, хянан шийдвэрлэсэн 220 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 216, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан гурав, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож нэг  нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.

Авлигатай тэмцэх газар 2020 оны наймдугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 220 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.