| | USD/MNT 0₮

Тэрэлжид алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоожээ

Налайх дүүргийн VI хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Иргэн сураггүй алга болсон дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн  22:35 цагт ОБЕГ хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсан.

Мөн наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байсан ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр тус ажиллагааг зогсоосон байна. 

Налайх дүүргийн VI хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.