| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Надад архидан согтуурах зав, цагдаагаас зугтаах хувийн машин ч байхгүй

ХӨСҮТ-ийн удирдлагууд ажлын байран дээрээ архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодсон гэх мэдээлэл өнөө өглөө зарим цахим мэдээллийн хэрэгслээр гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд гарсан дээрх асуудлын талаар буюу ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа тайлбар хийлээ.

Тэрбээр “Миний нэр дурьдагдаж байгаа учраас би өөрийхөө тухайд хариулъя. Маш чухал цаг үед, маш чухал ажлыг хариуцаж хийж байгаа хүний хувьд надад архидан согтуурч явах цаг зав байхгүй. Надад унаж зугтаах хувийн машин ч байхгүй.

Мөн сүүлийн үед хүний нэр хүндэд халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дайрч давшлах асуудал ихэссэн. Иймд та бүхэн үүнийг зөв ойлгох хэрэгтэй” гэх хариултыг өглөө.

Тэрбээр “Миний нэр дурьдагдаж байгаа учраас би өөрийхөө тухайд хариулъя. Маш чухал цаг үед, маш чухал ажлыг хариуцаж хийж байгаа хүний хувьд надад архидан согтуурч явах цаг зав байхгүй. Надад унаж зугтаах хувийн машин ч байхгүй"
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.