| | USD/MNT 0₮

ЭМЯ:ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020.08.09-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийтдээ 621 хүн шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Үүнд наймдугаар сарын есөнд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүн болон ажиглах байруудад ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилчид 30 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 хүний, мөн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Мөн Токио-Улаанбаатарын  онгоцоор ирсэн 260 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байр болон цэргийн төв эмнэлэгт байгаа хүмүүсээс давтан шинжилгээгээр вирус илрээгүй.

Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 293 тохиолдол батлагдсанаас ХӨСҮТ-д 30 хүн байгаа ба биеийн байдал хөнгөн байна. Эдгэрч гарсан 263 хүний 47 нь сувилалд, 23 нь гэрт, 193 нь ажиглалтын хугацаа дууссан байна. Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

 

“Өчигдөр буюу 2020.08.09-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторит нийтдээ 621 хүн шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.