| | USD/MNT 0₮

Их хуралдай орд өргөө цогцолборын барилгын ажил дуусаагүй байхад Улсын комисс хүлээж авсан уу

Хэдэн өдөр сошиалд сэвэгдэж байгаа сэдэв бол Хэнтий аймагт баригдаж байгаа түүхийн дурсгалт барилгууд байна. Улсын буюу татвар төлөгчдийн мөнгө болох гурван тэрбум төгрөгөөр баригдаж байгаа энэхүү дурсгалт хөшөөг хүн бүхэн шүүмжилж байна. Аргагүй биз дээ, харагдах байдал болоод барилгад зарцуулсан мөнгийг нь бодохоор хэн бүхэн халаглана. 

Нийтдээ хоёр тэрбум төгрөг зарцуулж, ийм цогцолбор босгож байна. Хөшөө, цогцолбор барьж босгоод улс орон хөгждөггүй гэдгийг эрх баригчид эрх биш мэдмээр юм. Гэвч... 

Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд баригдсан "Их хуралдай орд өргөө" цогцолборын барилгыг энэ онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Барилгын ажил хараахан дуусаагүй байхад Улсын комисс хүлээгээд авчээ гэсэн шүүмжлэл ч гарах болов. 

Хэл ам татлаад буй тус байгууламжийн ёслолын ажиллагаанд тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар оролцож байсан түүхтэй.

"Их Хуралдай Орд Өргөө" цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллан гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэжээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцах болно гэжээ. 

Барилгын зориулалт хүчин чадал нь гэвэл зоорьтой, 1 давхар нь тэнхлэгээрээ 21м диаметртай гэр хэлбэрийн музей, ёслол хүндэтгэлийн зориулалттай барилга

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Мөнх Өргөө” ХХК аж. 

Барилга угсралтын ажил 2018 оны 11 дүгээр сард эхэлж 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Засгийн газрын 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэжээ. 

Уг нь дуусаагүй барилгыг Улсын комисс хүлээн авсан нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай. Гэвч энэхүү барилгыг захиалж байгаа Засгийн газрын удирдлагуудад энэ хуулийн заалт үйлчлэхгүй бололтой. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол улсын түүхийн эсрэг үйлдэл хийвэл улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү" гэдгээ хэлсэн болохоор хэн дуртай нь халдаж чадахгүй болов уу. Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэхээс цаашгүй.

Гэхдээ л харамсалтай санагдаж байна, хайран их мөнгөөр ийм зүйл хийх гэж дээ. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм их хөрөнгө мөнгөөр хэрэггүй зүйл хийх нь цагаа олсон бүтээн байгуулалт болж чадах уу. 

 

Хэл ам татлаад буй тус байгууламжийн ёслолын ажиллагаанд тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар оролцож байсан түүхтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.