| | USD/MNT 0₮

Архангай аймагт гал түймэрт өртсөн охин БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан айхтар ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байгаа талаар мэдээлсэн билээ. 

Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан юм. Харин бүхий биеэр нь халдвар тархсан байсан охин нь түлэнхийн шархаа даалгүй өнөө өглөө нас барсан харамсалтай мэдээлэл иржээ. 

Дээрх харамсалтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, аав, хадам ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад гэрийн эзэгтэй  БНСУ-руу явсан байсан юм. Гэвч харамсалтай нь 13 настай охиных нь амь аврагдаж чадсангүй. 

Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ үлджээ. Аймшигт  хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа ажээ. 

 

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан айхтар ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байгаа талаар мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.