| | USD/MNT 0₮

ГЕГ:Импортын барааны татварын чөлөөлөлт

Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн хэсэг бүлэгт хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ......, спортын..., Засгийн газрын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын хүрээнд нийлүүлэгдэх бараа материал, тодорхой хэсэг хугацаанд, хэсэг бүлэг салбарт чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тухайлбал ЖДҮ, Коронавирусын үеэр импортлогдох зэрэг тохиолдолд татварын чөлөөлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь бүгд төрөөс хэрэгжүүлж буй татварын зохицуулах чиг үүрэгт хамаарч байна.

Импортын бараанд ногдуулсан албан татвараас чөлөөлөх нийт 60 гаруй хуулийн заалт одоогийн байдлаар хэрэгжиж байна.
Үүнээс:

• Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 заалт;
• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 27 заалт;
• Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 7 хууль;
• Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 9 хуулийн заалт тус тус хэрэгжиж байна.
Мөн дээрх хууль тогтоомжтой холбогдон гарсан Засгийн газрын 11 тогтоолын хүрээнд татварын чөлөөлөлтийг хэрэгжүүлдэг.

Татварын чөлөөлөлтийн тоо:

ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ДҮН /2019 он/
-НӨАТ-ын чөлөөлөлт: 135.1 тэрбум төгрөг
-Гаалийн албан татварын чөлөөлөлт: 59.8 тэрбум төгрөг
-ОАТ-ын чөлөөлөлт: 30.1 тэрбум төгрөг

Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.