| | USD/MNT 0₮

Сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрчлөлт орохгүй

Есдүгээр сарын 01-нд Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл орж эхэлнэ. Ингэхдээ гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле болон цахимаар хичээл орно. 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой Нийслэлийн боловсролын газраас тодорхой мэдээллүүдийг өгсөөр байна. Тухайлбал, гадуур сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрчлөлт орно гэсэн ташаа мэдээлэлд тайлбар өгчээ. Тодруулбал,“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсанд ямар ч өөрчлөлт орохгүй. Өмнө жилийнхтэйгээ адилхан байна” гэсэн мэдээллийг өгөв.  

Одоогоор “Торгон хийц” болон “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Батзүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дундажаар 67-91 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. 

“Торгон хийц” болон “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Батзүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дундажаар 67-91 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.