| | USD/MNT 0₮

Капитал банкийг дампууруулсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө эхэллээ.

Уг хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа "Капитал" банкийг дампууруулж, улсад их хэмжээний өр үлдээсэн. Тодруулбал, 200-аад иргэнийг 260 тэрбум төгрөгийн хадгаламжаар нь , татвар төлөгчдийг эрүүл мэнд, нийгмийн даатгал тэргүүтэй төрийн 340 тэрбум төгрөгөөр нь хохироосон "Капитал" банкны дампуурлын шалтгаан нь тодорхой. 

Тухайлбал, төрөөс Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдсантай холбогдуулан эл санг зузаатгах шийдвэрийн хүрээнд сүүлийн гурван жил НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа. 

Ингэхдээ “ОУВС-гаас тавьж буй шаардлага ийм юм” хэмээх үгээр халхавчилж буй. Улмаар Б.Ундармаа гишүүний “Капитал” банканд алдагдсан Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас нөхүүлэхээр зүтгэсэн ч ийнхүү шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэх гэж байна. 

Дампуурсан "Капитал"-д, үндсэндээ 31 байгууллагын, 375 тэрбум төгрөг алдагдсан нь төрийн мөнгө бөгөөд нөгөөтэйгүүр Б.Ундармаа гэр бүлийн хамт завшсан байгаа юм.

Ийнхүү өнөөдөр болж байгаа шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахыг харах л үлдлээ. 

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.