| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Цагаанхаданд нас барсан хүний шинжилгээний хариу гараагүй байна

Өчигдөр Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд ачаа тээврийн жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл" Цагаанхаданд өчигдөр нас барсан жолоочийн талаар, шинжилгээний хариу арай гараагүй байна.

Урьдчилсан байдлаар зүрхний асуудлаас болж нас барсан гэсэн оноштой байна. Өчигдөр өглөө нь биеийн байдал тавгүй байна гэж хамт ажилладаг жолооч нарт хэлсэн байсан.

Ингээд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Урьдчилсан байдлаар коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан шиг өндөр халуурсан гэдэг нь ташаа мэдээлэл. Биедээ ил харагдах шарх сорвигүй байсан. Цагдаа болон эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж шалгалтын ажиллагааг хийж байна гэлээ.

Урьдчилсан байдлаар зүрхний асуудлаас болж нас барсан гэсэн оноштой байна. Өчигдөр өглөө нь биеийн байдал тавгүй байна гэж хамт ажилладаг жолооч нарт хэлсэн байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.