| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр нийт 595 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх ээлжит өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, Афганистанаас ирсэн 57 цэрэг дайчид, тусгаарлах байран дахь иргэд, Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нар, Төмөр замын 13 ажилтны шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.

Манай улсад батлагдсан тохиолдол 293 хэвээр байна. Үүнээс 260 хүн эдгэрсэн. Нэг хүний биеийн байдал маш хүнд байдалтай, ХӨСҮТ-д байна. Элэгний хатуурал, бөөрний дутагдалтай гэсэн оноштой байна.

Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд бий. ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад байгаа. Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна" гэлээ. 

Өчигдөр нийт 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, Афганистанаас ирсэн 57 цэрэг дайчид, тусгаарлах байран дахь иргэд, Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нар, Төмөр замын 13 ажилтны шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.