| | USD/MNT 0₮

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд орон нутгийн нислэгийг цаг гаруй хүлээлгэжээ

“Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн өчигдрийн 16.10 цагт нисэх хуваарьтай байсан онгоц зорчигчдоо цаг гаруй хүлээлгэж нэг цагаар саатаж, улмаар 17.20 минутад нисчээ.

Олон нийтийн сүлжээнд ЗТХ-ийн сайдыг хүлээлгэсэн мэт мэдээлэл тарсан бол сайд нь биш тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тухайн онгоцыг цаг хүлээлгэжээ.

Юунаас болж хүлээлгэсэн нь тодорхойгүй ч суудлаа эзэлсэн зорчигчдыг үл хүндэтгэж, уучлалт гуйлгүй бизнес лоунжид суусан байна.
Ийнхүү эрх дархтай албан тушаалтай хүн гэхээрээ бусдыг хохироож, өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьж онгоц хүлээлгэдэг Төрийн нарийндаа салбарын сайд нь хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна.

Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос болж орон нутгийн нислэг цаг гаруй хугацаанд саатжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.