| | USD/MNT 0₮

СИАТЛААС ИРСЭН ИРГЭД ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ

ЦЕГ-аас тусгаарлалтын үед зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар арга хэмжээ авах болохоо мэдэгдлээ. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 519 зөрчил бүртгэгджээ. Тухайлбал,

  • Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэмийг зөрчин долдугаар сарын 18-нд архидан согтуурсан
  • “Энх-Саруул” сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х,Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан
  • “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдсан байсан иргэн өөрт байсан хайрцаг тамхиа цонхоороо дамжуулан иргэн М, Б нарт өгсөн зөрчлүүд бүртгэгджээ.

Мөн өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирж,  “Монголика” зочид буудлын 303 тоотод тусгаарлагдсан иргэн М, Э,Б нар шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн ажиллагаанд саад учруулжээ.

Эдгээр иргэдэд хорио цээрийн дэглэм дууссаны дараа Эрүүгийн тухай хуулиар хариуцлага тооцно гэв.

ЦЕГ-аас тусгаарлалтын үед зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар арга хэмжээ авах болохоо мэдэгдлээ. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 519 зөрчил бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.