| | USD/MNT 0₮

Шунхлай компанийн шатахууныг тээвэрлэж явсан жолооч осол гаргасны улмаас олон хүн түлэгдэж, дөрвөн хүн амь насаараа хохирчээ

Өнгөрсөн сард Архангай аймгийн Цагаан даваан дээр зам тээврийн ноцтой осол гарсны улмаас таван машин шатаж, олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон билээ.

Тодруулбал, “Шунхлай” компанийн шатахууныг “Тэргүүн эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийн автомашины жолооч тээвэрлэж явсан бөгөөд ачааны машины тормос ажиллахгүй болсноос үүдэж ноцтой осол гаргасан байдаг. Тухайн автомашины жолооч тормос барихгүй болсон машинаа хажуу тийш унагаасан байдаг.

Харин чиргүүл нь чулуунд цохигдон цоорч 300 тн шатахуун асгарч улмаар гал түймэр дэгдэж, тус даваагаар зорчиж явсан дөрвөн машин галд өртөж, олон хүн түлэгдсэн байгаа юм.

Тухайлбал, нэг гэр бүлийн долоон хүн галд өртснөөс болж хоёр хүүхэд хоёр том хүн түлэнхийн шархаа даалгүй нас барсан. Харин биеийн 80 хувийн түлэгдэлтэй ээж, охин хоёр БНСУ-ыг зорьсон бөгөөд тэнд яаралтай хагалгаанд орсон байгаа ажээ. 13 настай охины биеийн байдал тун хүнд байна. 

Өнгөрсөн сард Архангай аймгийн Цагаан даваан дээр зам тээврийн ноцтой осол гарсны улмаас таван машин шатаж, олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.