| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 2001 иргэн гэрийн ажиглалтад байна

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар УОК-ын шуурхай штаб болон ГХЯ-ны Консулын газар холбогдох байгууллагуудтай хамтран агаарын болон авто тээврийн замаар нийтдээ 16118 иргэнийг эх оронд нь татан авсан байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар  2001 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсын иргэдээ татаж авна. Харин энэ сарын 11, 12-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна" гэлээ.

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар УОК-ын шуурхай штаб болон ГХЯ-ны Консулын газар холбогдох байгууллагуудтай хамтран агаарын болон авто тээврийн замаар нийтдээ 16118 иргэнийг эх оронд нь татан авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.